Нүүр хуудасМэдээЭМЯ: Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ЭМЯ: Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024-05-02/-ийн нэгдсэн хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг уг төслүүдэд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр хэл найруулга, бүтэц, дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус байнгын хороонд шилжүүллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН