Нүүр хуудасМэдээЭМЯ: Имж эх асаргаа нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг

ЭМЯ: Имж эх асаргаа нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг

“Имж эх асаргаа” нь дутуу төрсөн нярайг арьсаар хүрэлцүүлэн асрах арга юм. Нярайг дулаан байлгах, халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд нярайн эндэгдлийг 40 хувь, үжлийг 65 хувь, гипотермийг 72 хувь, эмнэлэгт эргэн хэвтэлтийг 58 хувь бууруулж, хөхөөр дагнан хооллолтыг 20 хувь дэмжиж, нярайн өсөлтийг дэмждэг байна.

“Имж эх асаргаа”-г дутуу төрсөн нярайд зориулан 2001 оноос эхлэн хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл олон улсын сургалтад хамрагдаж нарийн техник ач холбогдлыг эмч мэргэжилтнүүд нэвтрүүлэн зөвлөн туслах байдлаар хэрэглэж байна.

“Дутуу төрөлт сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” олон улсын сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж өнөөдөр дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай асаргааны арга техник болох “Имж эс асаргааны чиглэлийн сайн туршлага”, сургалт мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж буй бөгөөд нөгөө талдаа эцэг эхчүүдийн асаргааны энгийн арга техникүүдийг сайтар сургаснаар энэ чиглэлийн эндэгдлийг бууруулах, аврах ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН