Өчигдөр улсын хэмжээнд 4,134 хүний сорьцод шинжилгээ хийхэд 57 шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвартай холбоотой бол нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт, нэг нь Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтан байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,063 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрээд байгаа бол 513 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймагт ЗӨСҮТ-ийн авто лаборатори ажиллаж 54 жолоочоос шинжилгээ авахад бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тусгай дугаарын долоон утсанд 8,636 хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 132 хүн холбогджээ. Дэлхий дахин коронавирийн халдвар эрчтэй тархсаар байна” хэмээн мэдээлэв.