Нүүр хуудасМэдээЭМЯ-наас ХӨСҮТ-д коронавирусийн үед ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппаратыг өгсөн байна

ЭМЯ-наас ХӨСҮТ-д коронавирусийн үед ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппаратыг өгсөн байна

Монгол улсын Засгын газар, Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-д коронавируст (COVID-19) халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, гемодиализын 2 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэгийг хүлээлгэн өглөө.

Аппаратуудыг тус төвийн яаралтай тусламжийн тасаг, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг буюу тусгаарлалт хийгдэж буй тасаг болон COVID-19 халдвартай холбоотой ажиглалтанд хэвтүүлж буй бусад тасгуудад хуваарилан өгсөн байна.

Засгийн газраас 2020 оны 2 дугаар сарын 17-нд ХӨСҮТ-д болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцах үеэр 3 ширхэг фургон автомашин хүлээлгэн өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН