Нүүр хуудасМэдээЭМЯ: Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна

ЭМЯ: Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна

Дэлхийн олон улс орон сургуульд элсэж буй хүүхдүүдээ эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулж, хянах тогтолцоог бүрдүүлсэн байдаг.  Учир нь  5-6 насанд хүүхдийн холимог зуултын үе эхэлж шүд, амны хөндийн өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг тул энэ насанд нь эрт үеийн илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл ахуйг сахих мэдлэг, дадалтай болгож, хэвшүүлэх нь чухал гэж үздэг. 

Манай улс энэхүү сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаа нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж буй. Өнөөдрийн байдлаар уг эрт илрүүлгийн үзлэг нийслэлийн хэмжээнд 34 хувьтай үргэлжилж байна. 

Үзлэгийн дүнгээс харахад нийт хүүхдүүдийн дийлэнх нь шүдний цооролттой байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн 11 102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн  80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай хэмээн оношлогдсон байна.  Мөн хүүхдүүдийн 90 хувь нь шүдээ хангалттай сайн угаадаггүй болохыг эмч нар онцолжээ. 

Эдгээр үзүүлэлтээр манай улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна. 

Энэ удаагийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг нь эрт илрүүлээд орхих бус эмчилж, хяналтандаа авч байгаагаа онцлог. Тиймээс  ЭМЯ-ны зүгээс дээрх шүдний цооролттой хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ шүд угаалтыг сургуулийн орчинд идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН