Тэг зогсолт хийх талаар Засгийн газрын ордонд яригдаж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар ЭМЯ тайлбар өглөө.
Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй. Цар тахал, Гамшгийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ гэх мэтчилэн 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ тодорхой саналаа Засгийн газарт хүргэдэг юм. Олон улсад үүрэг хүлээсний дагуу ерөнхий арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна.
Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад мөн үгүйсгэлээ.
Өөрөөр хэлбэл тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна.