Нүүр хуудасМэдээЭМЯ: Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт,...

ЭМЯ: Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллажээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбатаар ахлуулсан салбар зөвлөлийн гишүүд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.

Уг арга хэмжээ нь “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг таниулах, мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах хүрээнд зохион байгуулагдлаа.

Уулзалт хэлэлцүүлгээр Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоолын дагуу ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгосон, тогтоол, шийдвэрийг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН