Нүүр хуудасБусадЭМЯ: "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" сургалт Дархан-Уул аймагт боллоо.

ЭМЯ: “Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” сургалт Дархан-Уул аймагт боллоо.

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” сургалт энэ сарын 16-нд  Дархан-Уул аймагт боллоо.
Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн  талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.   
Үндэсний сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дархан-Уул амйгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар нээж үг хэлсэн.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тухайлбал, телемедициныг нэвтрүүлснээр эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 20 хувиар, хүн амын нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх санаачилгыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшээд байна. Мөн цахим жор нэвтрүүлснээр жор бичилтийн алдааг 60 хувиар бууруулах боломжтой” гээд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байгааг тэмдэглэв.
Тухайлбал, 2024 онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан.
Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монгол системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдсэн. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийн нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон.

Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монгол-оор дамжлуулан авах боломж бүрдсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд манай аймаг төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах ажлыг шат шатны байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна” гээд өнөөдрийн байдлаар тус аймагт 12 байршилд “ХУРДАН” төвийг байгуулснаар иргэд төрийн 55 байгууллагын мянга гаруй үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авч байгааг дурдаад эрүүл мэндийн үйлчилгээнд цахим технологийг хэвшүүлснээр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж нэмэгдсэн гэсэн юм.
Сургалтад оролцогчдод ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” итгэл тавьж, ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв,
“Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” илтгэлийг тавьсан ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн эрүүл мэндийн салбарт салбрын мэдээ, мэдээллийн технологийн дэвшил анх 1970 онд эрүүл мэндийн  мэдээллийг  бүртгэх машинт станцийг  байгуулж анхны компьютерийг суурилуулан ашигласнаар үндэс сууриа тавьсан гэж үздэг хэмээн салбарын цахимжилтын түүхийг өгүүлээд энэ хугацаанд техник технологийн дэвшлийг ашигласны давуу тал, гарч буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

2012 оноос дан ганц удирдлагын түвшинд дээрээс доош чиглэсэн мэдээлэл цуглуулах, тайлагнах зорилгоор ашиглагдаж байгаа программ хангамжаас гадна эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо ашиглах боломж бүхий захиргаа удирдлагын нэгдсэн системйг багтаасан программ хангамжийг ашиглаж эхэлсэн. Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн дотоод сүлжээ болон эрүүл мэндийн мэдээ мэдээлэл цуглуулах нийт 37  программ хангамж ашиглагдаж  байгаа зэрэг мэдээллийг өгсөн.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн 27 байгууллагын 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж “ХУР”, “ДАН” системийн давуу талыг эрүүл мэндийн салбарт түргэн шуурхай нэвтрүүлэхийг зорьж буй юм. Өмнө нь хэдхэн эмнэлгийг цахимжуулаад орхичихдог байсан бол энэ удаа  үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй эрүүл мэндийн бүх байгууллагыг нэгдсэн мэдээллийн системтэй болгож буйгаараа онцлог гэдгийг сургалтын үеэр тодотгож байсан бөгөөд ингэснээр иргэдэд тулгардаг хүлээгдэл, чирэгдэл багасаж, санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН