Нүүр хуудасМэдээЭМЯ: УГТЭ: “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ЭСРЭГ ДОЛОО ХОНОГ”-ИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЭМЯ: УГТЭ: “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ЭСРЭГ ДОЛОО ХОНОГ”-ИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины харвалттай тэмцэх Дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Харвалтгүй Монгол” уриан дор тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Харвалтын эсрэг долоо хоног” аянг  зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 29-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Харвалтгүй Монгол” өдөрлөгөөр иргэдэд тархины харвалтын тухай ойлголт, эрсдэлт хүчин зүйл, хэрхэн урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг таниулж, 150 гаруй иргэнд тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ,  төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.

Түүнчлэн “Харвалтын эсрэг долоо хоног” аянаар аравдугаар сарын 31 -нээс арваннэгдүгээр сарын 02-ны хооронд  МУИС,  СЭЗИС-ийн багш оюутнууд болон  МИАТ-ийн ажилтнуудад “Тархины харвалтаас сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах” нь сэдэвт сургалт явуулах юм.
Амьдралын зөв  хэв маяг, эрүүл хооллолт, эрчимтэй хөдөлгөөнийг эрхэмлэн, архи тамхины хэрэглээг хязгаарлаж, уур бухимдал буруу зуршлаас татгалзвал  тархины харвалтад өртөхгүй байх боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН