Өнгөрсөн 24 цагийн байдлаар 103 иргэнээс халдвар илэрчээ. Үүний 61 нь нийслэлд, 12 нь орон нутагт батлагдсан байна. Харин хоногийн мэдээгээр 15 аймагт халдвар бүртгэгдээгүй, халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар 420 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 57 нь хүүхэд, 19 нь жирэмсэн эх байгаа бол 15 хүний биеийн байдал маш хүнд байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.