Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 497 халдварын тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 257 нь нийслэлд, 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 39 тохиолдол Орхон аймагт илэрсэн бол Булган, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна.
Халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр улсын хэмжээнд 2091 хүн эндээд байна. Одоогийн байдлаар маш хүнд 45 хүн байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.