Өнгөрсөн 24 цагийн байдлаар ковид-19 халдварын 50 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 35 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын улмаас эмнэлэгт нийт 209 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 426 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэж ЭМЯ-аас мэдээллээ.