Нүүр хуудасМэдээЭМЯ: Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол...

ЭМЯ: Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол улсын чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо

Төслийн нээлтэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Др.Соккорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коусси Комлан, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, агентлагийн төлөөлөл, Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу, НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийн газрууд, Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчдийн газруудын төлөөлөл оролцлоо.

Төслийн гол зорилго нь короновируст халдварын цар тахлын сургамжид үндэслэн өвчний эрт сэрэмжлүүлэг, нэгдсэн тандалтын тогтолцоог чадавхжуулах, лабораторийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авахад бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх замаар цар тахлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад оршино. Энэхүү төсөл нь салбар хоорондын манлайлал, зохицуулалтыг бэхжүүлэх, Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. 

Монгол улс нь “цар тахлын сан”-аас төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн эрх авсан 16 улсын нэг бөгөөд нийт 15 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 2024-2027 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төслийн хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд: 

  • Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чадавх, тогтвортой байдлыг бэхжүүлэх
  • Цар тахлын хариу арга хэмжээнд оролцох, нөөцийг бэлтгэх
  • Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ хариу арга хэмжээ авах тогтолцооны хариу үйлдэл үзүүлэх, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай энэхүү төсөл зэрэгцэн эхэлж буй нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цогцоор нь сайжруулж, аливаа цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дасан зохицож, тогтвортой тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бий болгох томоохон боломж бүрдэж байна.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте: 

МУ-ын ЗГ Короновируст халдварын сургамжид үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх томоохон алхмыг хийж байгаад баяр хүргэе. Цар тахлын сангийн дэмжлэг нь Засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг болохын зэрэгцээ цаашид учирч болох цар тахлын бэлэн байдлаа илүү бэхжүүлэхэд туслах болно.

Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу:

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсад цаашид гарч болох цар тахал, ялангуяа зоонозын гаралтай өвчнөөс хамгаалах чиглэлд чухал алхам болж байна. Цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүн, мал амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн харилцан уялдаа холбоог чухалчилдаг Нэг эрүүл мэндийн зарчмыг ашиглах зорилготой юм. Манай сан нь улс орнуудад тохиолдож болох цар тахлын үед сөрөн тэсвэрлэх чадвартай, тогтвортой чадавхыг бэхжүүлэхэд нь туслах үүргээ биелүүлэхийн тулд хичээнгүйлэн тууштай ажиллах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН