Нүүр хуудасМэдээЭМЯ: Шүдээ зөв угаацгаая

ЭМЯ: Шүдээ зөв угаацгаая

Хүнийг унтаж байх үед аман доторх бактериуд өдрийн цагийнхаас хоёр дахин нэмэгддэг байна. Иймээс өглөө сэрсний дараагаар амнаас эвгүй үнэр гардаг. Харин та шүдээ угаахаас өмнө өглөөний цайгаа уусан тохиолдолд шүдний цооролд хүргэх эрсдэлтэй байдаг.

Кофе, жүржийн шүүс, шарсан талх зэрэг өглөөний цайны нэгэн хэсэг болсон хүчллэг зүйлс идсэн бол өглөөний цайнаас хойш хамгийн багадаа 30 минутын дараа шүдээ угаахыг танд зөвлөж байна. Учир нь дээрх зүйлсийг хэрэглэсний дараагаар шүдээ угаах нь цооролд хүргэх эрсдэлтэй байдаг ажээ.

Иймээс шүдний эмч нар өглөөний цай уухын өмнө шүдээ угааж байхыг зөвлөдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН