Нүүр хуудасМэдээЭМЯ: Эмийн зохицуулалтын чиглэлээр Польш улстай хамтран ажиллана

ЭМЯ: Эмийн зохицуулалтын чиглэлээр Польш улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг төлөөлж тус агентлаг болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Польш Улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх, мэдээллийг харилцан солилцох зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН