УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй баг баруун аймагт ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Очирбат багтаж Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай Анагаах ухааны сургууль зэрэг салбар байгууллагуудын үйл ажиллаагаатай танилцав.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан, бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай, түргэн тусламжийн машиныг Говь-Алтай аймгийн Шарга, Дэлгэр сумдын Эрүүл мэндийн төвд гардуулан өглөө