Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, нутагшуулах ажлын хүрээнд ЭМХТ-ийн удирдлага Тайваний Төлөөлөгчийн газрын 3-р нарийн бичгийн дарга Гао Жэн Сиантай уулзалт хийж, “Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношлогоо”-ны чиглэлээр 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг Тайвань Улсад урт хугацааны тэтгэлэгт сургалтад суралцуулахаар тохиролцов.