Өнгөрсөн 24 цагийн байдлаар 81 халдварын тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 44 нь нийслэлд, 37 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд Өмнөговь аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдээгүй, халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 218 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд, гурав нь жирэмсэн эх байгаа бол эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал маш хүнд байна.