Нүүр хуудасМэдээЭМЯ: "Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё" сарын ажлын нээлт боллоо

ЭМЯ: “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын ажлын нээлт боллоо

ЭМЯ, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хамтран хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын ажлын хүрээнд нийслэлийн өсвөр үеийнхний төлөөлөл охид, хөвгүүдийг урьж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ж.Отгонбаатар, Хүүхдийн эмнэлгийн дарга, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор Т.Болормаа нар нээж үг хэллээ. ЭМТҮЧАБ-ын албаны дарга, МУ-ын хүний гавьяат эмч А.Оюунчимэг өсвөр насны зочдод хандан сургамж үг хэлэв.

Тус үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн удирдлага, алба, тасаг нэгжийн дарга нар болон нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн кабинетийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирж оролцов.

Өсвөр насныхны дуу хоолой болж, нийслэлийн ерөнхий боловсролын 102-р сургуулийн 12-р ангийн сурагч Д.Төгсбаяр “Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт” сэдвээр, 28-р сургуулийн 12-р ангийн сурагч Х.Мөнх-Эрдэнэ “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр, 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Хулан “Эрүүл зөв хооллолт” сэдвүүдээр илтгэл танилцуулж, томчууд тэднийг сонсож, ойлгохыг хүслээ.

Тоонот рекордс”-ын артист Г.Уянгадарь үе тэнгийнхэндээ ая дуугаа өргөж, үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийллээ. Ийнхүү энэ өдөр ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд өсвөр насны хүүхдүүд чуулсан, дуу хоолойгоо сонсгосон өдөр байлаа. Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон өсвөр насны охид, хөвгүүд, Монголын хүүхдийн зөвлөлд талархаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникээс олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй тасаг, нэгжүүд, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН