Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 777 тохиолдол бүртгэгдсэний 571 нь нийслэлд, 206 нь орон нутагт батлагджээ. Халдварын улмаас 0-80 гаруй насны 10 хүн нас барснаар нийт 1846 хүн эндээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 3759
- Хүндэвтэр- 4210
- Хүнд- 1157
- Маш хүнд- 205 хүн байна.