Нүүр хуудасМэдээЭМЯ: UpToDate цахим платформыг нэвтрүүлсний 5 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт...

ЭМЯ: UpToDate цахим платформыг нэвтрүүлсний 5 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав

Эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжил, мэдлэг мэдээллийг дэмжих зорилготой UpToDate цахим платформыг Монгол Улсад нэвтрүүлээд таван жил болж байна.

Тус платформыг АНУ-ын “Wolters Kluwer” компани хөгжүүлсэн бөгөөд өнөөдөр тус компаний Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Хонг Гван багийн гишүүдийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирж, UpToDate платформын хэрэглээ, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс дахь хэрэглээний байдал, хэрэглэгчдийн судалгааны дүнг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэл, боломжуудын талаар санал солилцов.

UpToDate платформыг ашиглан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй мэдлэгээ бататгаж, олон улсын эмчилгээний заавар, удирдамжтай танилцаж, шинэлэг мэдээллээр хангагдан ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН