Нүүр хуудасМэдээ“Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж...

“Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй “Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан өөрийн цахим хуудсандаа нэр дэвшиж буйгаа мэдэгджээ.

Тэрээр, “Шайрийнямбуу овогтой Мөнхсайхан миний бие нь бизнесийн салбарт тасралтгүй 18 жил, 10 гаруй бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд аль нэгэн намын гишүүнчлэлгүй, улс төр, төрийн албанд алба хашиж байгаагүй болно. Иймд миний бие өөрийн итгэл үнэмшлээр 2023.09.20-ны өдөр болох МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдвэр гаргаад байна.

“МҮХАҮТ нь Монгол Улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа 180,000 ААН-үүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндэсний хэмжээний цорын ганц байгууллага юм.

Миний бие дотоод болон гадаад улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн олон шинэ боломжуудыг нээж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулж, үндэсний компаниудын нэр хүндийг олон улсын тавцанд гаргах ГҮҮР болж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Сонгуульд нэр дэвшинэ гэдгийг ҮҮРЭГ-ХАРИУЦЛАГА-ИТГЭЛ гэж ойлгож байна.

Хэрвээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол залуу хүний эрч хүч, эрдэм мэдлэг, ур чадвараа ашиглан оюунлаг, чадварлаг боловсон хүчний багийг бүрдүүлж, “БИ БИШ БИД БҮТЭЭДЭГ” гэх зарчмаар үндэсний компаниудын дуу хоолойг нэгтгэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдийн таатай орчин, тэгш боломжийг бий болгохыг тэргүүн эгнээнд эрхэм зорилгоо болгон ажиллана.

Өчигдрийн туршлагаас сургамж авч, өнөөдрийн үйлийг үргэлжлүүлэн маргаашийн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх итгэлээр дүүрэн сэтгэж, ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ гурван үеийн хэлхээсийг эрхэмлэн ажиллах болно.

Улс орон төдийгүй, дэлхий нийтээрээ амаргүй цаг хугацааг туулж байгаа энэ үед иргэнийхээ үүргийг ухамсарлан өөрийн мэдэх, чадах туршлагадаа тулгуурлан эх орныхоо үндэсний баялаг бүтээгчидтэй хамтран бэрхшээлийг боломж болгон хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө нэр дэвшиж байна.

Залуу хүнд итгэдэг-хариуцлага хүлээлгэж, ачаа үүрүүлдэг ШИНЭ ЦАГ Монгол улсад ирсэн гэж итгэдэг. Ийм ч учраас миний бие МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг минь дэмжиж, хүч өгч хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН