Нүүр хуудасМэдээЭнхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 23.00 цагаас 14-ний 21.00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх юм.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газраас зөвлөжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН