Энэтхэгийн ариун Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй олон хүний цогцос илрүүлсэн байна.
Энэтхэгт чандарлах үйл явц ядууст хэтэрхий үнэтэй тусдаг учраас нас барсан иргэдийн ар гэрийнхэн нь цогцсыг хаясан байх магадлалтай хэмээн The Times of India мэдээлжээ.
Буксар тойрогт л гэхэд 100-150 хүний цогцос илрүүлсэн байна. Нутгийн оршин суугчид нэн яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүссэн байна. Ихэнх цогцсыг хэдхэн хоногийн өмнө хаясан гэж үзжээ.
Гэвч ядууст ийм зан үйл хийх хангалттай хэмжээний мөнгө байхгүйгээс ариун усанд ариусаж, сайн төрлийг олох болно гэдэгт итгээд цогцсыг Ганга мөрөнд шууд хаях нь түгээмэл үзэгдэл болжээ.
Энэтхэгт нийтдээ 246,116 хүн ковидын халдвараар нас бараад байгаа юм.
Эх сурвалж: ТАСС