Нүүр хуудасМэдээЭнэ жилийн дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурчээ

Энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурчээ

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлав. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн.

Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН