2025 онд тус авто замыг барих гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 80 хувьтай хэрэгжүүлжээ. Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлжээ. Туулын хурдны зам нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой авто зам юм.





