Нүүр хуудасМэдээЭнэ онд 24, 41 дүгээр хороодод 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд ашиглалтад орно

Энэ онд 24, 41 дүгээр хороодод 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлын хүрээнд 24, 41 дүгээр хороодод өнөөдөр /2022.08.27/ ажиллалаа.

гадаа нарын зураг байж магад

Тухайлбал, хороодод энэ онд ашиглалтад орох хоёр цэцэрлэг шинээр баригдаж байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд тухайн байгууламжын гүйцэтгэлийн явц, барилга угсралтын ажил хэрхэн үргэлжилж байгааг газар дээр нь дүгнэн, гүйцэтгэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.Энэхүү шинээр баригдаж буй хоёр цэцэрлэг 2022 онд багтан ашиглалтад орох бөгөөд 41-р хороонд баригдаж буй 158 дугаар цэцэрлэг нь “Нямбаатар Сан”-ийн санаачилгаар иргэдийн санал, хүсэлд тулгуурлан тус сангийн бүрэн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой, таван бүлэгтэй байхаар тусгагдсан. Харин 24-р хороонд 120 ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай бага сургуулийн цогцолбор барилга баригдаж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах байдал бүрэн шийдэгдэх боломж бүрдэж байна.Түүнчлэн энэ үеэр удирлагууд тус хороодын гэр цэцэрлэгүүдийн бэлтгэл байдалтай танилцан, цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай уулзлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үйл ажиллагааны аюулгүй байдалд маш сайн анхаарч, хоёр залгаа гэр цэцэрлэгүүдэд аваарын хаалга заавал гаргахыг үүрэг болголоо. Ингэснээр хүүхдүүд аюулгүй орчинд сурч, боловсрох орчин, нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

4 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН