Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах Засгийн газрын шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт таарч байгаа юм.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.
Тэгснээр энэ өдрийг 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар болсон байна.
Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм.