Хүүхэд, залуусын зуны амралт дуусаж тэд эрдмийн өргөөндөө өнөөдөр цуглаж байна.
Энэ өдөр ээж аавынхаа авч өгсөн шинэхэн цүнхэнд хичээлийн шинэ хэрэгслээ нямбай гэгч нь хийж үүрээд, багшдаа өгөх цэцгээ гартаа тас атгасаар 77753 хүүхэд анх удаа сургуулийн босго алхаж байгаа.

БШУЯ-аас өгсөн мэдээллээр боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 хүүхэд юм. Тодруулбал,
- Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 124,244
- Түрээсийн байр буюу салбар цэцэрлэг 15,133
- Байгууллагын цэцэрлэгт 2,527 хүүхдийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд бэлэн болжээ.