Нүүр хуудасБусадЭОТ: “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас Хэрлэн Тооно төслийг Өмнөговь аймагт танилцууллаа

ЭОТ: “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас Хэрлэн Тооно төслийг Өмнөговь аймагт танилцууллаа

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийг Эрдэнэс Оюу Толгой ХХК-  хэрэгжүүлэхээр болж энэ хүрээнд Оюу толгой компани ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэн, Монхидро констракшн ХХК төслийн ТЭЗҮ-г боловсруулахаар  шалгарсан.

“Хэрлэн Тооно” төсөл нь Хэнтийаймгийн 3 сум, Төваймгийн 2 сум, Говьсүмбэраймгийн 3 сум, Дорноговьаймгийн 8 сум, Өмнөговьаймгийн 3 сумынгазарнутагбуюуМонголорныЗүүнбүс, Өмнөдговийнбүснутгийг хамарчбуй.ТөсөлхэрэгжсэнээрГовийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шийдвэрлэх ихээхэн ач холбогдол бүхий төсөл юм. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас төсөл хэрэгжих бүс нутгуудын удирдлагууд, иргэд олон нийтэд “Хэрлэн Тооно” төслийн талаарх мэдээлэл өгөх ажлыг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулж Хэнтий, Дорноговь аймгийн сумдад ажилласан бол энэ удаа төслийн танилцуулгыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү Өмнөговь аймгийн засаг дарга  Н.Энхбатболон аймгийн бусад албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр“Хэрлэн Тооно” төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийн усны тулгамдсан олон асуудал шийдэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг бий болгох боломж бүрдэх юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, уул уурхайд ашиглагдаж буй гүний усны хэрэглээг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэнэ. Тиймээс төрөөс баримталж буй бүсчилсэн хөгжлийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хэрлэн Тооно” төслийг хэрэгжүүлэхэд талууд бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо.Харин орон нутгийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж,  хамтран ажиллахаа илэрхийллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН