Эрдэнэтийн үүсмэл ордод “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компанид төр 50 хүртэлх хувь эзэмших хуулийн эрхтэй. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох ажлыг ирэх оны эхний улиралд багтаан яаралтай дуусгаж, Засгийн газраар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ





