Нүүр хуудасМэдээ"Эрдэнэт*-ийн 49 хувьтай холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

“Эрдэнэт*-ийн 49 хувьтай холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон. Шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Харин энэ шийдвэрийг шүүхээр тоглон Эрдэнэтийн 49 хувийг өмөөрөгсөд хугацаа хожиж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН