Нүүр хуудасМэдээЭрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж албан ёсны гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдэгдлээ.

“Үйлдвэрчний эвлэлийн дотоод зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах сонирхолтой улстөрчид сонгууль дөхөхөөр олширдгийг иргэд гадарладаг болсон болов уу. Одоо ч хамтарсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл ажлаа хэвийн явуулж байгаа” хэмээн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний холбоон дарга Б. Төгсбаяр хэллээ.

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний холбоог яагаад юу ч хийдэггүй мэтээр олон нийтэд ойлгуулах болов оо гэдгийг бид анхаарах ёстой.

Н. Эрдэнэ тодорхой шаардлагыг хангаагүй учраас манай үйлдвэрчний эвлэлд орох эрхгүй гэж үзсэн. Тэрээр нэгдүгээрт үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус, хоёрдугаарт хөдөлмөрийн насных биш, гуравдугаарт дээд сургууль төгсөөгүй байсан учраас үйлдвэрчний холбооны даргад өрсөлдөх эрхгүй гэж бид хэлсэн.

Ажилчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тус үйлдвэртэй байгуулсан хамтын гэрээ болон бусад журмуудаар ажилтан албан хаагчид, уурхайчдын эрх ашгийг үйлдвэрчний эвлэл хангаж ажилладаг. Үйлдвэрлэлийн зардлын 8 хувийг үүнд зарцуулдаг.

Хамтын гэрээнд, эмэгтэй ажилчид төрсний дараа сар бүр 500 мянган төгрөг авч, хүүхдээ гурван нас хүртэл өөрөө харах боломжийг бий болгосон.Мөн тус гэрээний дагуу 2017, 2018-нд ахмадуудад олгодог нэмэгдэл тэтгэврийг 50 хувиар нэмсэн. Өөрөөр хэлбэл сар бүр 210 мянган төгрөгний нэмэлт тэтгэвэр олгож байна. Олон үйлдвэрчний эвлэл байвал асуудал шийдэгдэх нь удааширдаг, үйл ажиллагаанд саад учруулдаг тул нэгдмэл зорилготой, нэг үйлдвэрчний эвлэлтэй байсан нь ажилтан алба хаагчдад тустай гэдгийг тус үйлдвэрт ажиллаж байсан ахмадын төлөөлөл хэлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Батзандан тэргүүтэй улс төрчдөд хүсэлт, шаардлага хүргүүлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН