УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзан айл өрхийн тархмал эх үүсвэртэй холбоотой хэрэглэгчдэд тулгарч буй хүндрэлийг сонсож, шийдвэрлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тэрээр уулзалтын үеэр “Эрчим хүчний яам тархмал эх үүсвэрийн журмыг шинэчилж байгаа. Аливаа хууль, дүрэм, журмыг шинэчлэхэд иргэдийн оролцоо чухал. Тиймээс та бүхэн эрчим хүчний шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж журмын төсөлд саналаа өгөхийг хүсэж байна” гэлээ.
Ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах, айл өрхийн тархмал эх үүсвэрийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор УИХ-аас тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгсөн юм.

Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбогдох ажлууд үе шаттай хийгдэх ажээ






