БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж эхлээд байгаа.
Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 2022 оны нэгдүгээр сарын 12-нд 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг, нэгдүгээр сарын 13-нд 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авлаа… гэж Шадар сайдын албанаас мэдээлсэн.
Харин УБТЗ-аас хилийн 0 цэгээс 58 ширхэг 40 тоннын чингэлэг, 74 ширхэг 20 тоннын чингэлэгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, сантехник, түүвэр болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авч байгааг мэдэгдлээ.
Тодруулбал гялгар уут, скоч, таг, тахиа, гахайн мах, муурны элс зэрэг байна.