Нүүр хуудасМэдээЭрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүлнэ

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүлнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эрүүгийн хэргийн танхимын саналыг үндэслэн дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, үндэслэл, тайлбарыг бүлэг, зүйл, хэсэг тус бүрээр хэлэлцэж, тогтоол баталж, хууль санаачлагчид хүргүүлэхээр болжээ.
Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас Монгол Улсын дээд шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр албан бичиг ирүүлсэн байна.
Дашрамд дурдахад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хуульчлагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх асуудлыг Нийт шүүгчийн хуралдаанаар анх удаа хэлэлцсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН