Нүүр хуудасМэдээЭрүүлМонголХүн: Бүх нийтийн гүйлтэд 2000 гаруй хүн оролцлоо

ЭрүүлМонголХүн: Бүх нийтийн гүйлтэд 2000 гаруй хүн оролцлоо

Бүх нийтийн гүйлт 11 төрлөөр зохион байгуулагдаж 2000 гаруй хүн оролцон амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний чухал бүрэлдхүүний нэг нь идэвхитэй хөдөлгөөн, бүх нийтийн спорт юм. Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлсд зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ зэрэг болж байна. Иймээс Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тул нийтийн эрүүл мэндийн интервенцийг өргөжүүлэх нь чухал юм.

Нийтийн биеийн тамирыг өргөжүүлэх зорилгоор Бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд ЕТГ, ЭМЯ, Соёл, спорт, аялал  жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, мөн аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд хамтран явууллаа. Мөн SeeZam ХХК,  Ахиллис Монгол НҮТББайгууллага, Дотоод хэргийн их сургууль, Дүнжин гарав худалдааны төв, Ариг банк, Хайпэй ХХК хамтран зохион байгууллаа.

Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид 120 гаруй мянган оюутан суралцдаг бөгөөд Эрүүл ирээдүйг бий болгох, эрүүл зан үйлтэй үеийг төлөвшүүлэхэд оюутан залуусыг уриалж хичээлийн жилийн эхэнд тус арга хэмжээ зохион байгуулсан юм. Бүх нийтийн гүйлт арга хэмжээний хүрээнд алхалт, Итгэл найдвар боломж марафон, дугуйн уралдаан, хүнсний экспо, иог, бүх нийтийн гимнастик гэсэн цогц арга хэмжээ 2 өдрийн турш зохион байгуулагдана. Бүх нийтийн гүйлт 11 төрлөөр зохион байгуулагдаж 2000 гаруй хүн оролцон амжилттай зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН