Нүүр хуудасМэдээЭРҮҮЛМОНГОЛХҮН: Сэлэнгэ аймаг ЭрүүлМонголХүн үндэсний хөдөлгөөний хүрээнд Нээлттэй Өдөрлөг арга хэмжээг 11...

ЭРҮҮЛМОНГОЛХҮН: Сэлэнгэ аймаг ЭрүүлМонголХүн үндэсний хөдөлгөөний хүрээнд Нээлттэй Өдөрлөг арга хэмжээг 11 дүгээр сарын 06-нд аймгийн төвд амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй #ХүнснийХувьсгал, #ТэрбумМод, #ЭрүүлМонголХүн гэсэн гурван тулгуурт үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэж, бие бялдрыг анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй энэхүү цогц үйл ажиллагааг дэмжиж Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, өдөрлөгийн үеэр “Эрүүл мэндийн отог” ажиллуулж ард иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулах мөн Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй баялаг бүтээгчдийн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хоол үйлдвэрлэлийн үзэсгэлэн, “Тэрбум модны үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилтийн явц, үр дүн, тарьц суулгацын чиглэлээр хийж буй ажлуудыг нийтэд сурталчилсан бол “Uuree dance” бүжгийн клубын багш нар зумба бүжиг, монгол бие биелгээ мөн Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх хийн дасгалын хамт олон “Харц” шугаман бүжгийн үзүүлбэр, “ЭЭНО” спиннингийн Клубын тамирчин бүсгүйчүүдийн үзүүлбэр, Монголын гийрийн спорт сонирхогчдын холбооноос Гийрийн спортын үзүүлбэр, Монголын шугаман бүжгийн холбооны багш нар шугаман бүжгийн хичээл мөн Монголын Иогчдын холбооны багш нар Нарны мөргөл, Хатха иога, Зөөлөн иогийн хичээлүүд зэрэг эрүүл идэвхтэй хөдөлгөөний ач тусыг нийтэд сурталчилсан байна.

“Нээлттэй өдөрлөг”-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн дарга Т.Өлзийсайхан, Биеийн тамир спортын улсын хорооны бодлого зохицуулалтын газрын дарга О Баасан, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон хэлтэс агентлагийн дарга, удирдлагууд мөн Сүхбаатар сумын ИТХ, сумын Засаг дарга, ЗДТГ, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

👍👍👍 Өдөрлөгийн арга хэмжээ аймгийн Биеийн тамир, спортын ордонд бүтэн өдрийн турш үргэлжиллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН