Нүүр хуудасМэдээ“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд цэргийн баярыг тохиолдуулан эрчүүдийн дунд эрүүл...

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд цэргийн баярыг тохиолдуулан эрчүүдийн дунд эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг гуравдугаар сарын 16-17ны өдрүүдэд зохион байгуулжээ.

2022 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэл халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм. Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт эрчүүдийн 46.1 хувь нь хамрагдсанаас үзэхэд манай улсад эрчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэл сонирхол, идэвх сул байгаа нь харагдаж байна.

Харин энэ удаад Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Үзлэгээр зүрх судас, уушги, хоол боловсруулах, урологи андрологи буюу эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, үений мэс засал, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиа, ходоодны дуран, цээж үений рентген зураг зэрэг 16 чиглэлийн шинжилгээ хийж, 400 орчим эрэгтэйг хамруулжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН