Хүн хэдий ажил мэргэжилдээ дуртай, хайртай байж болох ч гэр бүлдээ зарцуулах цаг, чөлөөт цаг, эрүүл мэндээс илүү чухал байх боломжтой юу? Хүн ажилдаа найман цаг зарцуулдаг гэдэг ч энэ шаардлага Монгол улсад хэр хүртээмжтэй байдаг вэ? Зарим ажил мэргэжил хүнээс гэр бүл, үр хүүхэд, ар гэргүй юм шиг ажиллахыг шаарддаг. Харин цалин мөнгөний тал дээр үнэхээр харамсахааргүй өгч чаддаг бол уу? Он гарснаас хойш Онцгойгийн дөрвөн албан хаагч үүргээ биелүүлж яваад амиа алдсан. Хүнд хүчир ажил эрхэлдэг эдгээр хүмүүсийн ард үлдэж буй гэр бүл, амраг садан нь орой гэртээ ирэх бол уу гэсэн хүлээлтийг тээн, утсаа чагнан өнжинө. Дүнжингаравын ослоос хойш ОБЕГ-ын төсвийг нэмэгдүүлж, хувцас хангамжийг сайжруулах талаар олон удаа яригдсан ч шийдэл олсон уу? Хувцасны хүртээмж муу, даргын морин жолооч хийж, амралт чөлөөт цагаа ч бүрэн ашиглаж чадахгүй эх орон, улс орондоо өргөсөн тангарагтай, мэдлээ гүйцэтгэе гэсэн команд авч, үнэнчээр зүтгэж явахаас өөрөөр юу ч хийж чадахгүй эдгээр хүмүүсийн амьдралд нь ЯАГААД гуниг харуусал их байна вэ?