Нүүр хуудасМэдээЭТТ: Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

ЭТТ: Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох Баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгууллаа.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 95.2 ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар амжилттай арилжлаа. Арилжаанд нийт 6 оролцогч өрсөлдөж, үнэ 8.40 ам.доллароор буюу 9.7%-иар өссөн нь зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг илтгэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шаардлагад нийцүүлэн олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН