Нүүр хуудасМэдээЭТТ: Биржийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

ЭТТ: Биржийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн биржийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Нүүрсний борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2026 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нээлттэй цахимаар арилжаалсан нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг 745 тээврийн хэрэгсэл, 101,429 тн болгон шинэчлэн тогтоолоо. 

Үүнээс Гашуунсухайт хилийн боомтоор 642 тээврийн хэрэгсэл, 87,636.8 тн, Ханги хилийн боомтоор 103 тээврийн хэрэгсэл 13,792.2 тн экспортолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН