“Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төлөөллүүдийг оролцуулсан Хамтын хороо ажилладаг. Тус хамтын хороо нь ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах болон орон нутаг, компани хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог ханган ажилладаг юм.

Хамтын хорооны 2025 оны ээлжит хурал Өмнөговь аймагт болж, хурлаар хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, ялангуяа сум компани хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын захирал С.Гансүх, Ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа, Захиргаа, Удирдлагын газрын дарга Э.Батбаяр, Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү, ХМОНХХ-ийн дарга Х.Болортуяа нар оролцсон бол орон нутгаас Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин, Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, Цагаан-Овоо хөдөлгөөний тэргүүн У.Цэрэнхорол нар оролцлоо.
