“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад хамтран ажиллаж, 40 тонн нүүрсний дэмжлэг үзүүллээ.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь нам даралтын хоёр зуухаар галлагаа хийдэг бөгөөд тус байгууллагад нүүрс олгох ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас компанийн нийгмийн хариуцлага, Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллаж, Даланзадгад сумын “Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.