Нүүр хуудасМэдээЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг...

ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,352 рейсээр 182,748.73 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 10,015 тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүний дотор Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан 86,694,98 тонн нүүрсний экспорт нь биржийн тээвэр эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөн уурхайгаас төмөр зам руу ачих Тавантолгой нүүрс ачилт логистикийн төв /ТНАЛТ/-ийн үйл ажиллагаа жигдэрч 2025 оны 12 дугаар сарын эхний хагас жилийн байдлаар 12 галт тэрэгний 1,420 чингэлэгт 45,692.44 тоннын ачилт гүйцэтгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН