“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу
Нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжийн 17800 тээврийн хэрэгслийн санал ирүүлсэн. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4,680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог. Ингэснээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн давуу эрх олгохгүйгээр тэгш хуваарилалт хийдэг.