“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2025 оны 12 дугаар сард Франц улсын Афнор группийн баталгаажуулах давтан II аудитад амжилттай хамрагдаж дээрх ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудын гэрчилгээг 3 жилээр сунгаад байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энэхүү 3 стандартын гэрчилгээг Афнор группээс олгосныг Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва гардуулан өгч компанийн цаашдын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын нэвтрүүлэлт, хэрэгжүүлэлтэд амжилт хүслээ.








