17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Ти Эн Түншлэл, Үндэсний Оператор Түншлэл, Үндэсний Уурхайчид Түншлэл, Үндэсний Манлайлал Түншлэл, Кэй Эй Майнинг ХХК, Овоот толгой ресурс ХХК хамтран Цогтцэций сумын 281 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд Салбарын Үйлдвэрлэл техникийн газрын дарга А.Даваахүү, Цогтцэций сумын засаг даргын орлогч Т.Батхаан нар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Ахмадууд өвлийн жаврыг өнтэй давж, дэлгэр хаврын улиралтай учран золгосны баяраа хамтдаа угтаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.