Нүүр хуудасМэдээЭТТ: ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

ЭТТ: ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 63.2 ам.доллароос эхлэн дуудаж 70.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний 7 сарын байдлаар 29 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 135.3 сая ам.долларын үнэлгээтэй 1.96 сая тонн нүүрс биржээр борлуулаад байна.

Нүүрсний зах зээл уналттай энэ цаг үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэх, нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулахаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН