Нүүр хуудасМэдээЭТТ: Өмнөговь аймгийн 2024 оны шилдэг хөрөнгө оруулагчаар "Эрдэнэс Тавантолгой" ХК шалгарлаа

ЭТТ: Өмнөговь аймгийн 2024 оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Эрдэнэс Тавантолгой” ХК шалгарлаа

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 онд салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг аймгийн 9 алдартнаар шалгаруулж шагнал гардууллаа.

2024 оны шилдэг хөрөнгө оруулагчаар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК шалгарч шагналыг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү гардан авлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн Цогтцэций суманд хатуу хучилттай авто зам барих, Шинэ мянган айл хөтөлбөрийн хүрээнд 16 айлын орон сууц, Цогтцэций сумыг өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбох зэрэг дэд бүтцийг сайжруулах олон ажлыг санхүүжүүлэн хамтран ажилласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН